Дорноговь аймгийн Хатанбулаг суман дахь Хилийн цэргийн 0129 дүгээр ангийн гуравдугаар заставт өнгөрсөн ням гаригт буун дуу гарчээ.
Тус аймгийн цагдаагийн газрын эх сурвалжаас авсан мэдээллээр дээрх заставын орлогч, дэслэгч Батбаатар гар буугаараа амиа егүүтгэсэн байсан аж. Хэргийн газрын үзлэг хийхэд тэрбээр эхнэрээ боомилж хөнөөгөөд дараа нь өөрийгөө буудсан бололтой.
Цагдаагийнхныг очиход Батбаатар амьд байсан бөгөөд үзлэгээр чамархай руугаа буудсан байсан гэнэ. Эмч нар хэдийгээр түүнд анхны тусламж үзүүлсэн боловч шархаа даалгүй нас баржээ.
Тэрбээр өөрийгөө буудахын өмнө ширээн дээ рээ “Бид хоёрын үхэлд хэн ч буруугүй” гэсэн гэрээслэл бичсэн байсан аж.Дэслэгч Батбаатар нь Дорноговь аймгийн Зүүнбаян сумын харьяат ХЦДС төгсөөд удаагүй нэгэн аж.