Энэ сарын 4-ний байдлаар нийслэлд хонины ястай махыг кг-ыг нь дунджаар 7400, үхрийнхийг 9200 төгрөгөөр борлуулж байсан бол хонины ясгүй мах кг нь 8000-8300, үхрийнх 10 500-12 000 төгрөгийн үнэтэй байв. Энэ нь өмнөх долоо хоногийнхоосоо хонь, үхрийн ястай махны үнэ 1.5-2 хувиар өссөн дүн бол ясгүй махных өөрчлөгдөөгүй үзүүлэлт аж. Мөн “Алтан тариа”-н нэг кг-аар савласан гурил дээд зэрэг нь 1250-1500, нэгдүгээр зэргийнх нь 1000-1200, хоёрдугаарх нь 800-1000 төгрөг байжээ. Түүнчлэн 25 кг-ын савлагаатай гурилыг 30 000-35 000 буюу кг-ыг нь 1250-1400 төгрөгөөр борлуулж байв. Энэ хугацаанд хүнсний ногооны үнэ харьцангуй тогтвортой байсан бөгөөд монгол төмсийг 750-820 төгрөгөөр борлуулж байсан нь нэгдүгээр сарын сүүлчийн долоо хоногоос 1.8 хувиар буурсан дүн аж. Харин хэвийн боовыг нэг ширхгийг нь дунджаар 2645 төгрөгөөр борлуулсан нь өнгөрсөн оныхоос 22.5 хувь буюу 490 төгрөгөөр өссөн дүн болохыг нийслэлийн Статистикийн газраас мэдээлэв.