Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн XVI хорооны нутаг, I хороололд өнгөрсөн ням гаригийн үдэш 62 настай өвгөнийг гэрт нь амь насыг нь бүрэлгэсэн хэрэг гарчээ. Бидний авсан мэдээллээр гэмт этгээд өвгөнийг зургаан удаа хутгалж, хэрцгийгээр хөнөөсөн байсан гэнэ.
Уг хэргийн талаар тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн ажилтнаас лавлахад “Тэтгэврийн өвгөнийг гэрт нь хэрцгийгээр хороосон хэргийг бид шалгаж байна. Гэмт этгээд гэрээс нь мөнгө төгрөг авсан бололтой. Эзэн холбогдогч тодорхойгүй болохоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.
Өөр нэгэн эх сурвалжаас авсан мэдээллээр энэ хэрэгт талийгаачийн ач хүүг сэжиглэж эрэн сурвалжилж буй гэнэ.