Палестины дүрвэгсдэд туслах үйл ажиллагаа явуулдаг НҮБ-ын Ойрхи Дорнодын агентлагийн ерөнхий комиссар Пьер Кренбюль олон улсын хамтын нийгэмлэгээс энэ онд палестинчуудад 1.2 тэрбум ам.долларын тусламж үзүүлэхийг уриалжээ.
Энэ нь өнгөрсөн оны байдлаар тус бүс нутгийн тухайлбал, Баруун эрэг, тэр дундаа Зүүн Иерусалим, Газын зурвас, Иордан, Ливан, Сири зэрэг оронд байгаа 5.4 сая дүрвэгчийг дэмжих боломж олгох гэнэ. 2018 онд 401 улс НҮБ-ын тус агентлагт үзүүлдэг тусламжаа нэмсэн байна.