Дэлхийн хамгийн аюулгүй улсуудын жагсаалтыг “Global finance” сэтгүүл гаргажээ. Цэргийн мөргөлдөөн гарах магадлал, иргэдийнх нь аюулгүй байдал, эдийн засгийн хөгжлийн түвшин, байгалийн гамшиг нүүрлэх магадлал зэрэг шалгуураар 128 орныг жагсаахад манай улс 29-д бичигдсэн байна. Умард хөрш 108, өмнөх 81-т жагсжээ.
Исланд, Швейцар, Финланд жагсаалтын эхний гуравт бичигдсэн бол Португал, Австри, Норвег, Катар, Сингапур, Дани, Шинэ Зеланд эхний аравт багтжээ. Тэгвэл хамгийн аюултай орон болох Гватемал, Йемен, Филиппин жагсаалтын сүүл мушгисан байна.