Засгийн газрын ээлжит хуралдаан болж, шинийн 4-ний ажлын өдрийг энэ бямба гарагт шилжүүлэх шийдвэр гаргалаа. Тухайлбал, шинийн 4 буюу энэ сарын 8-ны өдөр ажлын өдөр таарч байгаа тул тус өдрийг амралтын өдөр болгож, энэ бямба гараг буюу хоёрдугаар сарын 01-нд нийтээрээ ажиллахаар боллоо. Ингэснээр хоёрдугаар сарын 5-наас 8-ныг дуустал амралтын өдөр болж, амралтын өдрүүдтэйгээ нийлээд энэ жилийн цагаан сараар нийтдээ зургаан хоног амрахаар болж байна.