УИХ-ын чуулганы хуралдаанаар Улсын Их Хурлын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх санал, энэ талаарх Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Улсын Их Хурлын 39 гишүүн гарын үсэг зурсан уг тогтоолын төслийг Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар нар энэ сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн. Байнгын хорооны санал дүгнэлтийг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Лүндээжанцан танилцуулсан. Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд үг хэлж дууссаны дараа "Улсын Их Хурлын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжээгүй талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг дэмжье" гэсэн саналын томъёоллоор нууц санал хураалаа.
Санал хураалтад 65 гишүүн оролцож, 43 гишүүн буюу 66.2 хувийн саналаар УИХ-ын дарга М.Энхболдыг огцрууллаа.