Венесуэлд эхэлсэн ард түмний эсэргүүцлийн жагсаал хоёр дахь хоногтоо үргэлжилж байна. Парламентын дарга Хуан Гуайдогоор удирдуулсан жагсагчид улсынхаа одоогийн ерөнхийлөгч Николас Мадурог огцрохыг шаардаж буй. Жагсаагчид болон цэрэг цагдаагийнхны хооронд болж буй мөргөлдөөний улмаас 16 хүн нас бараад байна.
Жагсаагчдын эсрэг шийдвэртэй алхам хийхийн тулд Засгийн газар хуягт техникүүдийг хотод аваачиж байгааг дэлхийн хэвлэлүүд мэдээлж байна. Олон нийтийн эсэргүүцэл анх нийслэл Каракас хотоос эхэлсэн бол улмаар Амасонас, Боливар, Португеса, Баринас, Тачира зэрэг хотуудад тэлжээ. АНУ-ын ернхийлөгч Дональд Трамп энэ талаар байр сууриа илэрхийлэхдээ зөвхөн Хуан Гуайдог Венесуэлийн хууль ёсны төрийн тэргүүн гэж үзнэ хэмээн мэдэгдээд байна.