Эрдэмтэн Хэ Зянькуй ДНХ-ийн өөрчлөлттэй хүүхдүүд төрүүлснийг Хятадын эрх баригчид нотолжээ. Эрдэмтний судалгааг мөрдөн шалгах ажлын урьдчилсан дүгнэлтээс үзвэл тэрбээр Хятадын хэд хэдэн хуулийг зөрчин хүүхдүүдийн генийг өөрчилсөн нь тогтоогдсон байна.
Мөн эрдэмтэн ёс зүйн шалгалтын дүнг хоёр жил хуурамчаар үйлдсэн бөгөөд туршилтдаа оролцуулахаар найман хос сонгосноос хоёр эмэгтэй жирэмсэлжээ. Тэдний нэг нь ихэр Лулу, Нана нарыг төрүүлсэн бол нөгөө эмэгтэй хараахан нярайлаагүй байгаа аж.
Хэдийгээр ДОХ-ыг эмчлэхэд ахиц гарч байгаа ч эл өвчин дэлхийн хэд хэдэн улсад тухайлбал, хөгжиж буй орнуудад нас баралтын гол шалтгаан хэвээр байгааг Хэ Зянькуй ажлаа зөвтгөн мэдэгдсэн байна.