Ази, эсвэл Өмнөд Америк гаралтай байж мэдэх, намхан нуруутай гэмт этгээд бусдын мөнгийг залиалаад зутгаахыг харсан нэгэн гэрч залилагчийн төрх байдлын талаар цагдаад мэдээлэл өгөхдөө дээрх зургийг зуржээ. Гэтэл энэхүү зураг гэмт хэрэгтнийг барихад хамгийн их тус болсон байна. Цагдаагийнхан уг зургийг барин эрлийн ажиллагааг явуулж гэр оронгүй Хунг Фуока Нгуен гэгч этгээдийг цаг алдалгүй саатуулав. Хамгийн сонирхолтой нь, хэн нэгэн маазраад зурсан гэж харагдах, эсвэл тааруухан зураачийн алдаж зурсан зураг гэж үзэж болохоор тус гар зурагт гэмт этгээдийн төрх бодитоор дүрслэгдсэн байсан нь цагдаагийнхныг алмайруулсан гэнэ.
Харсан хүнийхээ төрхийг хэдхэн секундэд ингэж бодитоор зурж чадна гэдэг авьяас юм хэмээн цагдаагийн алба хаагчид гэрчийн чадварыг өндөр үнэлжээ. АНУ-ын Ланкастер хотын Цагдаагийн газрын төлөөлөгчийн мэдээлснээр Хунг Фуока Нгуен захын ажилтан мэтээр хоёр ч хүнийг хууран мэхэлж мөнгийг нь аваад арилсан байна.