Өмнөговь аймгийн Ханбогд сумаас Оюутолгойн орд чиглэлийн 35.1 км авто замыг ашиглалтад оруулснаа “Оюутолгой” компани мэдээллээ. Хатуу хучилттай уг замыг 26 компанийн 1000 гаруй ажилчин хоёр жил барьжээ. Төслийн нийт өртөг 46 тэрбум төгрөг аж. Ташрамд дурдахад, “Оюутолгой” компани 2012 оноос өдий хүртэл Өмнөговь аймгийн дэд бүтцийг сайжруулах чиглэлээр болон нийгмийн хариуцлагын хүрээнд 390 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулжээ.