АНУ-ын Миссисипи мужийн Моргантаун хотод оршин суугч эмээ Берта Викерс 101 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэсэн даруйдаа буу үүрэн анд гарчээ. Тэрбээр ойн гүнд очоод үр хүүхдүүдийнхээ засч өгсөн нуувчинд орон ангаа хүлээн суусан байна. Гэтэл хэсэг хугацааны дараа тэвхийсэн өндөр нуруу, сагсайсан том эвэртэй буга ойн шугуйнаас гараад иржээ. Гэвч эмээ яаран буудахыг урьтал болгосонгүй. Илүү том автай болохын тулд бууныхаа овоо хараагаа чиглүүлэн барьж тохирох мөчийг хүлээсэн байна.
Удалгүй, тэвчээр заан хүлээснийхээ үр шимийг амсав. Бугынхаа өгсөн чимээнээр мод, сөөг шуугиад эхэлсэнд согоо айсуй явсан нь байлаа. Берта эмээ тэр дор нь бууныхаа гохыг дарж нэг сумаар хоёр буга намнаадхав. Тэрбээр ховор тохиолдолд намнасан ховор ангаа хүүхдүүдийнхээ хамтаар зөөвөрлөн гэртээ аваачиж, ач, гуч нарынхаа хамтаар шарж идсэн шигээ тухалжээ. Насаараа ой шугуйд ойр амьдарсан эмээ 101 насныхаа төрсөн өдрөөр ийм том ан хийсэндээ ихэд баяртай яваа тухай нутгийн иргэд хуучилсан байна.