Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав авлигын хэргээр ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдан шалгагдаж буй. Тэгвэл уг хэрэгтэй холбоотойгоор АТГ-аас өчигдөр "Голомт" банкны үүсгэн байгуулагч, ТУЗ-ын дарга асан Д.Баясгаланг баривчлан саатуулсан байна. Улмаар байцаалт авч дууссаныхаа дараа буюу орой нь цагдан хорьжээ.