Монгол Улс өнгөрсөн онд нийт 156 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 12.9 тэрбум америк доллар, үүнээс экспорт 7.0 тэрбум америк доллар, импорт 5.9 тэрбум америк долларт хүрлээ. Харин 2018 оны арванхоёрдугаар сард экспорт 531.0 сая америк долларт, импорт 503.5 сая америк долларт хүрч, өмнөх сараас экспорт 4.9 (0.9 хувь) сая америк доллараар буурч, импорт 7.5 (1.5 хувь) сая америк доллараар өсжээ.