БНСУ-ын Чэжү арлын цэнгээний нэгэн газарт циркийн үзүүлбэр үзүүлдэг “Чингис хааны догшин хар сүлд” хамтлагийн циркчин охин сураггүй болоод долоо хонож байгаа аж. Тэрбээр өнгөрсөн сарын 27-28-нд шилжих шөнө байрнаасаа гарч яваад ирээгүй байна. Түүнийг Н гэдэг, 20 настай, Төв аймгийн Угтаал сумын харьяат. Энд байхдаа ЭМШУИС-д сурдаг бай жээ.
“Чингис хааны догшин хар сүлд” хамтлаг нь 14-30 насны 50 циркчинтэй бөгөөд БНСУ-ын нэгэн компанитай гэрээ бай гуулж, хоёр дахь жилдээ ажиллаж буй аж. Циркчин охин тус хамтлагт морьтой үзүүлбэр үзүүлдэг байсан бөгөөд нэг сар гаруй ажиллаж байсан гэнэ.
Түүнийг ийнхүү алга болсноос болж, тус хамтлагийн жүжигчид визээ сунгуулж чадахгүйд хүрээд байгаа аж. Түүнчлэн охиныг Солонгост амьдардаг нэгэн монгол залуу дагуулаад явсан байж магадгүй гэж тэд таамаглаж буй юм байна. Хэргийн талаар тус улсын цагдаагийн газарт мэдэгджээ.
Д.ЭРДЭНЭЦЭЦЭГ