ИРГЭДИЙН АМАР ТАЙВАН БАЙДЛЫГ АЛДАГДУУЛЖ БАЙСАН ЭТГЭЭДҮҮДИЙГ СААТУУЛЛАА
Сүүлийн өдрүүдэд аймгийн төвөөр шөнийн цагаар согтуугаар мотоцикльтой урсгал сөрж, дуут дохио хэрэглэж, гудамж талбайгаар явахдаа бусдыг айлгаж, иргэдийн амар тайван байдлыг алдагдуулж байсан бүлэг этгээдүүдийг саатуулж, холбогдох хуулийн дагуу шалгалтын ажиллагааг хийж байна.
"Сар шинэ-2019" нэгдсэн арга хэмжээний хүрээнд цагдаагийн байгууллагаас иргэдийн амар тайван байдлыг хангах зорилгоор хяналт шалгалтын ажиллагааг эрчимжүүлэн ажиллаж байна.