Монголбанкнаас зарласан дундаж ханшаар өчигдөр юань 394.36 төгрөгтэй тэнцэв. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 1-нд юанийн дундаж ханш 378.32 төгрөг байжээ. Ийнхүү сар гаруйн хугацаанд өмнөд хөршийн мөнгөн тэмдэгтийн ханш 16 төгрөгөөр чангарлаа.
“Найман шарга”-ын ченжүүд өчигдөр юанийг 394 төгрөгөөр авч, 395-аар борлуулж байв. Дэлхийн зах зээлд юанийн ханш ам.долларын эсрэг чангарч эхэлсэн. Одоогоор 6.74 юань нэг ам.доллартой дүйж байгаа юм. Өмнө нь долоон юань нэг ам.доллартой тэнцэх хүртэл ханш нь суларсан билээ.
“Найман шарга” төвийн ченжүүд өчигдөр ам.долларыг 2664 төгрөгөөр авч, 2667-гоор зарж байлаа. Ам.долларын ханш сүүлийн өдрүүдэд төгрөгийн эсрэг бага зэрэг суларч байна. Төвбанк шинэ он гарснаас хойш зах зээлд нийт 200 сая ам.доллар нийлүүлжээ.