Хотын утаа, хөрсний бохирдлын нөлөөгөөр сүүлийн таван жилд уушгины хавдар огцом нэмэгдэж буйг судалгааны олон баримтаас харж болно.
2017 онд улсын хэмжээнд хорт хавдартай 6073 хүн оношлогдсоны дотор уушгиных 7.2 хувийг эзэлж байна. Энэ нь зонхилон тохиолдох хавдрын өвчний эхний гуравт жагсаж буй юм. Нөгөөтээгүүр, хавдар үүсгэгч гол хүчин зүйлийн нэг уушги тоосжих эмгэгийг манайд оношилж, эмчлэхэд дутагдалтай байсан нь уг өвчнийг хүндрүүлэх шалтгаан болж байв.
Эмгэг судлалын үндэсний төв, ЖАЙКА олон улсын байгууллага хамтран 2018-2020 онд “Уушги тоосжих өвчин асбестын шалтгаантай амьсгалын замын өвчнийг эрт үед нь оношлох” төсөл хэрэгжүүлж буй. Үүний хүрээнд тус төвд “Nano zoomer-SQ” зайн оношилгооны, дэвшилт тоног төхөөрөмж гардууллаа. Эл дурангийн тусламжтайгаар хүн амын дунд тулгамдаад буй уушги тоосжих өвчнийг эрт үед нь илрүүлэх боломж бүрдэв.