Дэлхийн нийтийг шуугиулж, олон иргэдийн хөрөнгө оруулалтыг өөртөө татсан биткоины ханш дахин 10 хувиар уналаа. Ингэснээр энэ оны эхэнд олсон нийт ашиг нь бүгд тэг болон хувирчээ. CoinMarketCap энэхүү дүгнэлтийг хийхдээ 20 гаруй бирж дээрх ханшийг харьцуулсан байна. Ингэснээр түүний зах зээл дэх капитал үнэлгээ 9 хувиар унаж 3671 долларт хүрэв. Биткоиноос гадна өөр бусад цахим мөнгөний ханш ч гэсэн унасан байна. Унахдаа биткоиноос ч хүнд цохилтыг амсаж байна. Тухайлбал, Ethereum 15.62 (127.54 доллар), Ripple 10.01 (0,3297 доллар), Bitcoin Cash 15,86 (134,27 доллар) хувиар тус тус урууджээ.
Мэргэжлийн шинжээчид “Суурь болоод техникийн ямар нэгэн шалтгаан үүнд байхгүй. Яагаад ханш унаад байгааг хэлж мэдэхгүй байна” хэмээн гайхан сууж байна. Зарим мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар энэ сарын 6-нд ажиглагдсан бага зэргийн уналтаас болж хүмүүс мөнгөө татаж авах болсноос шалтгаалсан байж магадгүй аж. Дэлхий дээр олон янзын цахим мөнгө байгаа ч энэ зах зээлийн 50 хувийг биткоин дангаараа эзэлдэг. Гэвч түүний ханш жилийн дотор 71 хувиар унаснаар 2018 оны хамгийн муу хөрөнгө оруулалтаар нэрлэгдсэн юм.