МАНАН-гийн эсрэг II дахь жагсаал өнөөдөр болж, жагсагчдын төлөөлөл УИХ-ын дарга М.Энхболдтой уулзалт хийсэн. Гэсэн хэдий ч УИХ-ын дарга өөрөө огцрох өргөдлөө өгөхгүй хэмээн мэдэгдсэн учир Ерөнхийлөгч Х.Баттулга Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг яаралтай хуралдуулсан. 16.30 минутаас эхэлсэн хурал сая дуусч, шийдвэрээ гаргажээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан "Үндэсний аюулгүй байдлын зөвлөл 16.30 цагт яаралтай хуралдаж, зөвлөмж гаргалаа. Өнөөдөртөө багтаж УИХ-ын даргыг огцруулж болдог хуулийн төслийн бүх хэлэлцүүлгийг хийж дуусч, батлах чиглэл гарлаа" хэмээн твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.
Харин уг зөвлөмж гарсны дараа хуралдахаар болсон ч ирц бүрдэхгүй байгаа юм байна.