Монгол улсын далбааг мандуулан тэнгис далайд гардаг Surov хэмээх усан онгоцны ажилчид ОХУ-ын шүүхэд ханджээ. Тэд цалингаа хэдэн сарын турш аваагүй тул тус усан онгоцыг эзэмшигч компанийн эсрэг гомдол гаргасан байна. Тээврийн ажилчдын олон улсын холбооны Новороссийск хот дахь төлөөлөгч Ольга Ананьина “Ажилчдын цалинг 2018 оны 10-р сараас хойш олгоогүй. Өмнөх сард нь цалин олгоно гэсэн амлалтыг ажил олгогч өгсөн авч ямар ч мөнгөн шилжүүлэг хийгээгүй байна. Тиймээс онгоцны ажилчид шүүхэд гомдол гаргахаасаа өмнө надад хандсан” хэмээн ярилаа.
Онгоцны ажилчид Крымийн уугуул иргэдээс бүрдэж байгаа бол хөлгийн ахлагчаар Азербайжан улсын иргэн ажилладаг гэнэ. Гэтэл хөлөг онгоцыг эзэмшигч нь Vikaro Overseas Co хэмээх Турк улсын компани аж. Дээр нь тус онгоц Монголын улсын далбаатай. Хэдий тэд шүүхэд хандаад байгаа ч асуудал шийдэгдэх процесст дээрх бүгд томоохон хүндрэл болоод байгаа аж. Ялангуяа Монголын улсын далбааг мандуулах тус онгоцны эрх хэмээн Ольга Ананьина ярьж байна.