Олон нийтийн тэр дундаа өмнөд хөршийнхний өргөн ашигладаг вичат сүлжээнд тавьсан “Үлэг гүрвэлийн чулуужсан яс зарна” гэсэн мэдээллийг ЭЦА-ныхан шалгаад палеонтологийн үнэт олдворыг худалдах гэж байсан хоёр хүнийг тогтоон саатуулжээ. Өмнөговь аймгийн харьяат М, Улаанбаатар хотын иргэн Г нар одоогоос 80 сая жилийн өмнө амьдарч байсан үлэг гүрвэлийн ясыг олж, тухайн газартаа нууцалж байгаад дээрх зарыг тавьсан аж. Цагдаагийнхан тэднийг саатуулан олдворыг өөрсдөөр нь заалгаж хураан авсан бөгөөд өдгөө Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт шалгуулахаар шилжүүлсэн байна.