Унадаг дугуй бол Хятадын ард түмний үндэсний соёл, өдөр тумын хэрэглээ билээ. Үүний зэрэгцээ дугуй унах соёл сүүлийн жилүүдэд дэлхий даяар тэлэн хөгжих болсон нь дугуй үйлдвэрлэлийн олон компани Хятадад үүсэх шалтгаан болжээ. Тиймээс тэд өрсөлдөгчөөсөө илүү, бусдаас онцгой дугуй хийх тэмцэлд гарч олон янзын өвөрмөц шийдлүүдийг хэрэглэгчдэд санал болгох болсон байна. Тухайлбал, GPS-тэй дугуй, Uber-ийн дугуй гэх мэт олон янзын онцлог бүхий дугуйнуудыг үйлдвэрлэсэн. Гэтэл үүнээс бүтээлтэй нь үгүй ажээ. Супер технолог санал болголоо гээд Хятадын компаниудын ашиг орлого нэмэгдсэн бус харин эсрэгээрээ огцом хорогджээ.
Жишээ нь, унадаг дугуй үйлдвэрлэлээрээ Хятадад томоохонд тооцогдох Mobike, Ofo, Bluegogo компаниуд орлогогүй болоод зосгохгүй дампуурлаа зарлав. Үүний улмаас Пекин, Ухань, Сямэнь зэрэг хотуудад олон мянган унадаг дугуй хог болон хөглөрөөд байна. Үүнийгээ хятадууд унадаг дугуйн оршуулгын газар хэмээн нэрлэжээ. Mobike, Ofo, Bluegogo алдагдлаа жаахан ч гэсэн нөхөх үүднээс дугуйнуудаа задгай мөнгөөр ч болтугай худалдахыг зорьж байгаа ч тийм их тооны дугуйг нэг дор авах худалдан авагч олохгүй байсаар өдийг хүрчээ.