Монгол Улсын Ерөнхий прокурор болон Хууль зүйн сайдаар ажиллаж байсан Д.Дорлигжавыг төрсөн дүү Д.Баатарын хамт энэ сарын 07-ноос 8-нд шилжих шөнө үүрийн 04.00 цагийн орчимд ШШГЕГ-ийн харъяа 461-р хорих ангид цагдан хорьжээ. Түүнийг “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболдоос дөрвөн сая доллар авсан байж болзошгүй хэрэгт эрүү үүсгэн шалгаж байгаа аж.
Дашрамд, “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд 25-р суваг телевизийн “Ам нээвэл” ярилцлагын нэвтрүүлэгт орохдоо “Манай компанийн данснаас 4 сая ам.доллар тухайн үеийн Ерөнхий прокурор Д.Дорлигжавын төрсөн дүүгийн дансанд шилжсэн нь үнэн” хэмээн мэдэгдэж байсан.