Казахстан улс руу явж байсан Монголын автобус ОХУ-ын Алтайн хязгаарын Рубцовск хотын ойролцоо эвдэрч автобусанд явж байсан зорчигч хөлдөхийн даваан дээр байгаа тухай дуудлага Рубцовск хотын Онцгой байдлын газарт иржээ. Тэд яаравчлан очиход Монгол улсын 19 иргэн байсан бөгөөд Оросын онцгойгийнхонтой тэдний хэн нь ч хэл нэвтрэлцэж чадаагүй байна.
Гэлээ ч тэднийг Рубцовск хотод аваачин зочид буудалд түр хугацаагаар буулгасан байна. Маргааш нь өөр нэгэн автобус ирж монгол иргэдийг авч явсан талаар Рубцовск хотын Онцгой байдлын газрын орлогч дарга Евгений Волков ярилаа. Түүний хэлснээр монголчууд орос хэл мэдэхгүй байсан тул тэдний явах маршрутын талаар тодорхой мэдээлэл авч чадаагүй гэнэ.