Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас өнөөдөр АИ-92 Автобензин дэх марганецын агууламж 0,6-0,9 мг/дмз байгаа нь тогтоогдсон талаар мэдээлэв.
Мэдээллийг ШӨХТГ-ын хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам танилцуулахдаа "Энэ оны наймдугаар сарын 6-ны өдөр шатахууны жижиглэнгийн худалдаа эрхлэгч есөн аж ахуйн нэгжүүдийн борлуулж буй АИ-92 автобензинээс дээж авч сорилт шинжилгээний лабораторид шинжлүүлжээ. Шинжилгээний үр дүнгээр Петростар ХХК, Магнай трейд ХХК, Шунхлай трейдингХХК, Содмонгол групп ХХК, М-Ойл групп ХХК, Жаст-Ойл ХХК, Синчи-Ойл ХХК, Монсуль ХХК, Ойн бирж ХХК гэх есөн аж ахуйн нэгжүүдийн борлуулж буй АИ-92 автобензин дэх марганецын агууламж 0.6-0.9 мг/дмЗ байгаа нь тодорхойлогдсон" гэв. Мөн хэд хэдэн аж ахуйн нэгжийн жижиглэнгээр борлуулж буй АИ-92 автобензин октан тоондоо хүрээгүй байна. Тиймээс дээрх есөн аж ахуйн нэгж тус бүрт 9,000,000 төгрөгийн шийтгэл ногдуулсан байна.