211 оны энэ өдөр Ромын эзэн хаан Каракаллаа өөрийн төрсөн дүү Гетатай хаан ширээг хуваалцахгүйн тулд түүнийг алжээ.
1154 оны энэ өдөр Английн хаан II Хенри албан ёсоор хааны титмээ зүүжээ.
1118 оны энэ өдөр Загалмайн дайчид Испанийн Сарагосуг эзэлжээ.
1562 оны энэ өдөр Францад католик болон гугенотуудыг (тухайн үеийн францын тротестантууд) хооронд шашны дайн эхэлжээ.
1686 оны энэ өдөр Робинзон Крузо (Даниель Дефогийн зохиолын баатар бодит хүн байжээ) 28 жил амьдарсан аралаа орхин явжээ.
1741 оны энэ өдөр Дани гаралтай Оросын далайчин Витус Беринг Берингийн хоолойг нээжээ.
1863 оны энэ өдөр Английн эрдэмтэн Фредерик Уолтон линолеумыг (хулдаасан шал) зохион бүтээсэн патентаа авчээ.
1879 оны энэ өдөр Шинэ Зеландид нийт эрэгтэйчүүд сонгуульд оролцох эрхтэй болжээ.
1905 оны энэ өдөр Оросын Москва хотод зэвсэгт бослого дарагджээ.
1906 оны энэ өдөр ЗХУ-ыг 20 жил удирдсан Леонид Брежнев төржээ.
1915 оны энэ өдөо Францын алдарт дуучин Эдит Пиаф төржээ.
1917 оны энэ өдөр Канадад анхны NHL(Үндэсний хоккейн лиги)ийн тэмцээн эхэлжээ.
1919 оны энэ өдөр Украины нийслэлээр Харьков хот болжээ.
1929 оны энэ өдөр Энэтхэгийн үндэсний конгресс Энэтхэгийн тусгаар тогтнолын тунхагыг танилцуулжээ.
1941 оны энэ өдөр Адольф Гитлер өөрийгөө Германы армийн ерөнхий командлагч болгожээ.
1946 оны энэ өдөр Францын Зүүн өмнөд Азид дах дайн эхэлжээ.
1954 оны энэ өдөр Европын соёлын конвенцид батлагжээ.
1965 оны энэ өдөр Францын Ерөнхийлөгчөөр Шарль де Голлл сонгогджээ.
1967 оны энэ өдөр Австралийн Ерөнхий сайд Харольд Холт албан ёсоор нас барсанд тооцогджээ.
1972 оны энэ өдөр Америкийн сансарын хөлөг Апполон -17 Дэлхий дээр эргэж иржээ. Сансарын нисгэгчид Саран дээр 74 цаг болсон байна.
1983 оны энэ өдөр Бриазилийн Рио-де Жайнеро хотоос хөл бөмбөгийн “Алтан бурхан” цом хулгайлагджээ.
1984 оны энэ өдөр Их Британи, БНХАУ хоёр Хонконгийг Хятадын талд 1997 онд буцааж өгөх гэрээ байгуулжээ.
1989 олны энэ өдөр АНУ-ын цэргүүд Панам руу дайран оржээ.
1996 оны энэ өдөр Италийн алдарт жүжигчин Марчелло Мастрояни нас баржээ.
1998 оны энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөг Билл Клинтонд Конгрессын Төлөөллийн танхим үл итгэл үзүүлжээ.
2000 оны энэ өдөр Уили улсад Аугусто Пиночетыг шүүх хурал эхэлжээ.
2001 оны энэ өдөр Завханы Тосонцэнгэлд агаарын даралт түүхэнд хамгийн өндөр үзүүлтийг 1085,6 гПа хүрчээ.
2001 оны энэ өдөр Аргентины эдийн засгийн хямрал дээд цэгтээ хүрч Буэнос-Айрес хотод эмх замбараагүй байдал гарчээ.
2012 оны энэ өдөр БНСУ-ын Ерөнхийлөгчөөр анх удаа эмэгтэй хүн Пак Кын Хе сонгогджээ.
2016 оны энэ өдөр ОХУ-с Турк улсад сууж байсан элчин сайдыг Анкара хотын уран зургийн үзэсгэлэнгийн нээлтэн дээр буудан алжээ.