УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн эзэмшлийн "Капитал" банкийг Авлигатай Тэмцэх Газраас шалгаж буй бөгөөд яг одоо АТГ-т байцаалт авч байна. Тэрбээр ЖДҮХС-гаас 700 сая төгрөгийн зээл авсан юм. Уг зээлтэй нь холбогдуулан "Капитал" банкны бичиг баримтыг хурааж, шалгаж байгаа аж.
Энэ талаар АТГ-ын Хэвлэл олон нийттэй харилцах албаны ажилтан комиссар Г.Мөнхтунгалаг хэлэхдээ "ЖДҮХС-гийн зээл олголтын асуудал хууль журмын дагуу явагдсан эсэх, албан тушаалтан төсөл сонгон шалгаруултад нөлөөлсөн эсэх, эрх бүхий албан тушаалтан болон тус сангийн мэргэжилтнүүд албан тушаалын байдлаа ашиглаж бусдад давуу байдал олгосон эсэх, авлига хээл хахууль авсан байж болох үндэслэл бүхий баримтуудыг үндэслэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа бөгөөд мэдүүлэг байцаалт авч байгаа" гэв.