“Найрамдал” зуслангаас ба р уун тийш 16 км-ын зайд орших Тахил тын давааны ба руун ууланд энэ сарын 24-нд нэгэн хэрэг гарсан юм. Энэ даваа ны орчмыг хамгаалдаг ойн байцаагч Д.Батсайхан ажил үүргээ гүйцэтгэж яваад ха рам салтайгаар амиа алджээ. Тэрбээр цэргийн байгууллагад 25 жил ажиллаж, тэтгэвэртээ гар сан нэгэн. Цэргийн хүн тул сахилга бат, дэг журам ихэд барим талдаг, хулгайгаар мод тээвэр лэг чидтэй хатуухан тэмц дэг байснаас гэмт хэрэгтнүүд “Ча майг ална” хэмээн сүрдүүлэх тохиолдол олон гардаг бай жээ. Манай сурвалж лах хэсэг тухайн өдөр юу болсон талаар тодруулахаар “Най рамдал” зуслан гийн ойролцоох гэрт нь очлоо. Цагдаагийхан бидний өм нө хөн ирээд хэргийн газарт үзлэг хийхээр явсан байв. Гэрт нь орвол Д.Батсайхан аг сны зургийн өмнө зул асаа сан харагдана. Та лий гаа чийн гэргий С.Ням гэрэлээс цөөн асуултад хариулт авлаа.
-Талийгаач тэр өдөр хэдэн цагийн үед гэрээсээ гарсан юм бэ?
-Ойгоо эргэж тойроод ирье гээд 12.00 цагийн үед гэрээсээ гарсан. Хүүгээ дагуулаад явахгүй юм уу гэхэд “Хүү унтаж байг, орой эргүүлд хамт явна” гээд гарсан юм.
-Хэрэг гарсан газар танайхаас нэлээд хол юм байна. Хүмүүс хулгайн мод тээвэрлэж явсныг яаж мэдсэн юм бол?
-Уулан дээрээс ойр орчмоо байнга л дуранддаг байсан. Тэгээд л машинтай хүмүүс мод тээвэрлэж явахыг хараад танилыгаа унаагаараа хүргэж өгөөч гэж гуйж, очсон юм билээ. Цуг явсан хүмүүсийнх нь хэлснээр манай хүн хулгайн мод ачсан “Портер”-ын жолоочийг зогсоогоод бичиг баримтаа шалгуул гэхэд цаадуул нь эсэрг үүцсэн гэсэн. Тэгэхээр нь бүхээгт нь орж, бичиг баримтыг нь хайж байтал гэнэт машин нь уулын уруу хөдөлж, 200 метр газар өнхрөөд зогссон гэсэн. Машин их хурдтай өнхөрсөн болохоор ойролцоо нь байсан хүмүүс юу ч хийж чадаагүй юм билээ.
-Нөхрийн тань бие муу байгааг та нарт хэдэн цагийн үед дуулгасан бэ. Очиход бие нь хэр байв?
-Биднийг гэртээ байж байтал 17.00 цагийн үед нөхөр чинь Гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн гэж хүн ирж хэлсэн. Тэгээд эмнэлэг дээр яваад очтол хэдийнэ амьсгал хураасан бай сан. Цуг явсан хүмүүсийнх нь хэлснээр эмнэлэг дээр ирэхдээ амьс гаатай байсан, эмч нар Сэхээн амьдруулах тасагт хэвтүүлэхээр ярьж байсан юм билээ. Машинаас гарч ирэхэд чихнээс нь цус гарснаас өөр зүйл ажиглагдаагүй гэсэн. Гэхдээ царай нь цонхийгоод бие нь муудаад байхаар нь тэнд байсан хүмүүс цаг алдаад яахав гээд шууд эмнэлэг рүү хүргэж өгчихөөд, тэгээд л бидэнд мэдэгдсэн байсан.
-Тухайн үед машин дотор нөх - рөө с чинь өөр хүн байсан юм болов уу?
-Манай хүнийг бүхээг рүү ороход жолооч нь хажууд нь суусан гэж хүмүүс хэлж байгаа. Нэг их удалгүй талий гаач “Яаж байна аа” гэж чанга дуугарах нь сонсогдсон гэсэн.
-Талийгаачийн биед өөр ямар нэг шарх байгаагүй юү?
-Царайг нь л харуулснаас биед нь ганц ч удаа гар хүргүүлээгүй. Эмнэл гийнхэн хувцас нь энэ гэж хайчилчихсан юм өгсөн. Шүүх эмнэлгийн дүгнэлт гартал тэр газарт л байх юм шиг байна.
-Хулгайн мод тээвэрлэж явсан жолоочийн талаар та нарт мэдэх юм бий юү?
-Би хажууд нь байгаагүй болохоор хэргийн талаар үнэндээ сайн мэдэх гүй. 60 гаруй насны хөгшин хоёр хүүгийнхээ хамт явж байсан гэсэн. Нөхрийг маань үнэмлэхээ үзүүл гэ хэд хүүхдүүд нь “Гэрт байгаа, очоод үз” гэж хэлсэн байгаа юм. Тэднийг цагдаагийнхан аваад явсан гэхээс өөр мэдээлэл алга. Ер нь энэ хавьд модны хулгай их гардаг. Тэгээд зогсохгүй ойн байцаагчийг ална, тална гэж сүрдүүлнэ шүү дээ.
-Танай хүн ойн байцаагчаар хэчнээн жил ажилласан юм бэ?
-Цэргийн албанд 25 жил ажилласан, дэд хурандаа цолтой хүн. Энэ ажлыг хийгээд хоёр жил гаруй болж байна. Эхний жил нь дадлагажиж байгаад дараа жилээс нь жинхэлсэн юм. Ажил үүргээ гүйцэтгэж яваад л амь насаа алдлаа даа. Ирэх гурав дахь өдөр хөдөө- лүүлнэ. Гэтэл задлан шинжилгээ хийх эмч нь өнөө өглөө (өчигдөр) ээлжнээс буусан гээд хойшлуулсан. Аягүй бол товлосон хоногтоо хөдөөлүүлж амжихг үй бололтой.
МАШИНЫ ЦОНХООР ХҮЧТЭЙ ШИДЭГДСЭНЭЭС ДОТУУР ЦУС АЛДСАН ГЭХ ЮМ БИЛЭЭ
Талийгаачийн гэрээс гараад түүнтэй хамт ажиллаж байсан н.Нацаг гуайтай уулзав. Тэрбээр “Найрамдал” зуслан орчмын байгалийг 20 гаруй жил хамгаалжээ. Ажил үүрэг гүйцэтгэхэд унаа тэрэгнээс өгсүүлээд шаардлагатай зүйл олон байдаг хэмээн ярьсан юм.
-Хэрэг гарсан өдөр юу болсон та лаар танд дуулсан юм байна уу?
-Цуг яваагүй болохоор баттай хэлчих юм алга. Талийгаач хулгайгаар мод тээвэрлэж явсан хүмүүсийг зогсоогоод бичиг баримтаа шалгуул гэхэд цаадуул нь шаардлага биел үүлээгүйгээс хоорондоо маргасан гэ сэн. Тэгээд үнэмлэхийг нь авах гээд машин руу ортол гэнэт уулын уруу өнхрөөд, нэлээд явж байгаад мод мөргөж зогссон юм билээ. Тэр үед талийгаач жолоочийн хамт машины цонхоор шидэгдсэн гэсэн.
Сүүлд сонсоход хүчтэй шидэгдсэнээс болоод дотуур цус алдсанаас амиа алдсан бололтой.
-Ойн байцаагчдад өөрийгөө хам гаалах тусгай хэрэгсэл тавьж өгдөг үү?
-Хөл залгуулах унаа тэрэг гэж бараг байхгүй. Ийшээ тийшээ явбал мориор, эвсэл таньдаг хүнийхээ унаа тэргийг л гуйж явдаг. Хийн гар буунаас өөр юм бидэнд байхгүй.
-Хулгайгаар мод тээвэрлэж яв сан “Портер” машины жолоочийн талаар мэдэх хүн алга. Танд сонссон юм байна уу? -Талийгаачтай цуг эмнэлэгт хүргэ сэн ч гэмтэл бага гээд эмнэл гийнхэн явуулсан байна лээ. Одоо хаана байгааг нь мэдэхгүй байна гэв.
Дээрх хэрэг Сонгинохайрхан дүүр гийн нутаг дэвсгэрт гарсан ч Замын цагдаагийнхан шалгаж байгаа аж. Хэргийг шалгах явц ямар байгаа талаар тодруулахаар тус цагдаагийн газарт очсон юм.
Биднийг очих үед талийгаачийн хүү болон хамаатнууд нь ирсэн байв. Тэднээс хулгайн мод тээвэрлэж явсан иргэдэд ямар арга хэмжээ авах талаар мэдээлэл байгаа эсэхийг асуусан боловч “Бид мэдэхгүй байна. Энэ үйл явдлын талаар мэдээлэл өгөхгүй” гэв.
Д.Цэцэг