“Реал Мадрид” багийн хагас хамгаалагч, Хорватын шигшээ багийн ахлагч Лука Модрич энэ жилийн шилдэг хөл бөмбөгчнөөр шалгарч “Алтан бөмбөг”-ийг гарджээ. Эл шагнал 2007 оноос хойш анх удаа Криштиан Роналдад, Лионел Месси хоёроос өөр тамирчинд олгож буй нь энэ. “Алтан бөмбөг”ийн эзнээр дээрх хоёр тамирчин тав, таван удаа тодорч байв.
Энэ жилийн шилдэг тамирчин Модрич шагналыг авахдаа “Реал” багийнхандаа, дасгалжулагчдаа баярласан талархснаа илэрхийлсэн байна. Тэрээр уг шагналыг хүртэж байгаа анхны хорват тамирчин болжээ. 33 настай Модрич өнгөрсөн жил “Реал” багийг Аваргуудын Лигэд түрүүлэхэд мөн хөл бөмбөгийн дэлхийн аваргад Хорватын шигшээ багийг амжилттай оролцоход онцгой хувь нэмэр оруулсан аж.
Эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн шилдэг тамирчнаар “Лион” багийн довтлогч, Норвегийн шигшээ багийн гишүүн Ада Хегерберг тодрон “Алтан бөмбөгийн” эзэн болсон байна. Тэрээр өнгөрсөн улиралд мөн л Авргуудын Лигид түрүүлсэн аж.
“Алтан бөмбөг” шагнал 1956 онд Францын хөл бөмбөгийн нэр хүндтэй “France Football” сэтгүүл Европын шилдэг хөл бөмбөгчинд (спортын сэтгүүлчдийн саналын үндэслэн ) олгож байхаар шийджээ. 2010 оноос эхлэн “Алтан бөмбөг” FIFA (Олон улсын хөл бөмбөгийн холбоо)-ийн олгодог “Оны тоглогч” шагналтай хамтран “FIFA-ийн Алтан бөмбөг” гэж нэрээ сольсон аж. Гэвч өнгөрсөн жилээс “France Football” хөл бөмбөгийн холбоотой хамтын ажиллагаа зогсоон шагналаа эргээд бие даан олгох болжээ