УИХ-ын өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүдийн хооронд ширүүн маргаан өрнөж байна. Уг хурлын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх дараах үгийг хэллээ.
Манай иргэд надаас нийгэмд шударга ёсыг тогтоохыг шаардаж байгаа. Чи 1990 оноос хойш намд явсан. Чи намаа амраарай. Нам дамжсан бүлэглэлтэй амь насаа үл хайрлан зүтгээрээй гэж захисан. Би ганцхан юмнаас л айж байна. Ард түмний минь итгэл найдвар битгий алдраасай гэдгээс. Тэр шударга бусын хонгилыг эвдэх, олигархуудын олон жил барьсан пирамидыг нураахын төлөө явж байна. Ард түмэн над руу ганцхан өдрийн дотор 2500 мессеж ирж байна. Ард түмний энэ их итгэл найдвар надад улам их урам зоригийг хайрлаж байгаа. Би УИХ-ыг шударга байгаасай гэж найдаж байгаа. Тиймээс намайг дэмжих ёстой гэж бодож байна. Хамтдаа нэг зүг рүү алхъя. Тиймээс төрийн, намын их цэвэрлэгээг хийе гэж байгаа юм. Надад алдаа байж болно. Гэхдээ миний цээжинд эх орноо гэсэн сэтгэл байгаа шүү. Би жирийн нэг жолоочийн хүү. 17 настайдаа дөрвөн жил Монгол улсын хил дээр алба хаасан. Арми надад эх оронч байхыг цусанд, маханд маань ойлгуулсан. Тиймээс л би шударга бусын хонгил, олигархуудын барьсан пирамидыг нураахын төлөө дуугарч байгаа юм.