60 жилийн настай виски 75 мянган доллароор худалдагдсан 2007 оны дээд амжилт шинэчлэгдлээ. Ингэхдээ 16 дахин ихээр тогтоогджээ. Дээд амжилтын эзэн нь 1926 оноос хадгалагдаж ирсэн Macallan сортын шотланд виски юм. Мэдээж, вискиний үнэ өртөгт удаан хугацааны хадгалалт нөлөөлсөн. Үүний дээр Ирландын зураач Майкл Диллоны шилний шошго болгож зурсан уран зураг гэнэ.
Macallan виски нь нийт 40 ширхэг шилэнд савлагдсан ч тэрбээр ганцхан шилэн дээр зургаа зурсан байна. Зураач уг бүтээлдээ Макалланы гэр бүлийн 1700 онд барьсан түүхт байшинг дүрсэлсэн аж. Тиймээс Диллоны зурган шошго бүхий уг вискиг “Кристис” байгууллага дуудлага худалдаанд оруулахад сонирхогч улс олон байсан тул үнэ минут тутамд өссөөр 1.2 сая фунт стерлинг буюу 4 тэрбум төгрөгөөр борлогджээ. Macallan виски хадгалалтын тусгай зориулалт бүхий чамин ганган хийцтэй сэйфинд хадгалагдаж ирсэн гэнэ.