Нийслэлийн шүүхийн эрүүгийн хэргийн танхимын шүүгчид өчигдөр хилчин Э.Оюунболд, Г.Лхагважав, М.Тулга, Р.Энхжаргал болон тэдний өмгөөлөгчдийн давж заалдах гомдол гаргасны дагуу хэргийг нь хянан хэлэлцлээ. Төрийн нууцад хамаарах асуудал хэлэлцэх учир шүүх хурал хаалттай болов.
Уг хэргийг тус шүүхийн шүүгчид өмнө нь нэмэлт мөрдөн байцаалтад буцааж байсан билээ. Энэ удаад Нийслэлийн шүүхийн шүүгчид дарга нараа хөнөөсөн байлдагчид, тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар дүүргийн шүүхээс оноосон ялыг хэвээр үлдээлээ.
Тэд өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 22-23-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Эрдэнэ сум дахь хилийн цэргийн 0129 ангийн Шанагын заставт үүрэг гүйцэт гэж байхдаа харуулын даргаа хөнөөн хилийн харуулаа эзгүй орхин улмаар заставын орлогч зэрэг гурван хүний амь насыг хохироон, зургаан цэргийг барьцаалж нутгийн гүн рүү зугтсан хэрэг үйлдсэн юм.
Г.ОРЧЛОН