Хямдралыг утгаар нь үзүүлж, "Хар баасан" гарагаар иргэд нь тогтож суудаггүй газар бол АНУ.
Талархлын баярын өдрийг тохиолдуулан арваннэгдүгээр сарын сүүлээр тохиодог “Хар баасан гараг” нь АНУ даяар Зул сарын баяр хүртэл үргэлжилдэг бөгөөд бүтэн сарын турш янз бүрийн хямдрал болдог байна.
Энэ хямдрал манай улсад ч бас болдог. Гэхдээ эдийн засгийн хувьд хүчирхэг бус манай улс хэт хямдарвал хямарчих байлгүй. Өнгөрсөн долоо хоногт болсон "Хар баасан" гаргаар хуурамч үнэ бичиж наасан гэх иргэдийн гомдол тасраагүй. Гэхдээ манайхан бусдаас дутах дургүй, сониуч зангаасаа болоод ч тэр үү хямдраагүй гэдгийг нь мэдсээр байж аль эсвэл шалгалт хийхээр дэлгүүрт олноороо холхилдож байгаа харагдсан.
Нэмж сонирхуулахад гаднын орнуудад хамгийн их зарагддаг зүйл нь ахуйн цахилгаан бараа юм. Зарим томоохон дэлгүүр ийм төрлийн барааныхаа үнийг 60 хүртэл хувиар бууруулдаг байна. Дараагийн гүйлгээтэй бараа нь бэлэн хувцас бөгөөд гол төлөв хавар намрын хувцас дээд тал нь 90 хувиар хямдардаг гэнэ. Харин манай улсын хувьд одоогийн байдлаар номын хямдрал хамгийн өргөн цар хүрээ, урт дарааллыг үүсгэж байсан. Сайндаа ч биш цахилгаан бараа зэрэг үнэтэй бараа нь олигтой хямдардаггүй хэрэг.
Ингээд “Хар баасан гараг”-ийн зургуудаас сонирхуулж байна.
АНУ-д:
Монголд:
АНУ-д:
Монголд: