Энэ жилийн их 20 улсын төрийн тэргүүнүүдийн уулзалтыг зохион байгуулах үүрэг хүлээсэн Аргентин улс гадны томчуудыг ундлах хоолны цэсээ боловсруулсан гэнэ. Ингэхдээ үндэсний хоолныхоо олон талын онцлогийг харуулах үүднээс олон төрлийн хоол бүхий менюг Засгийн газар нь баталжээ.
Үүнд, креолтэй чорипан сэндвич, томатын соус, төмстэй загасны махан стэйк байгаа аж.Харин зочдоо үдэж мордуулах өдөр томато, абрикосоор амталсан хурганы махан пирожкигоор дайлах гэнэ. Гэхдээ хоолны цэст өөр хоолыг багтаасан байна.
Учир нь зарим орны тэргүүнд үндсэн хоол таалагдахгүй байх тохиолдолд өөр хоол сонгох боломжийг олгож байгаа аж. “Их-20”-ийн уулзалт Аргентин улсын нийслэл Буэнос Айрес хотод энэ сарын 30-наас арван хоёрдугаар сарын 1-ний хооронд болно.