Монголын болон Хятадын Улаан загалмай нийгэмлэг хамтран төрөлхийн зүрхний цооролтой монгол хүүхдийг Хятадад мэс засалд оруулахаар болжээ. Тиймээс үнэ төлбөргүйгээр дээрх эмчилгээг хийлгэхээр Улаанбаатараас 28 хүүхдийг Бээжин хот руу илгээлээ.
Энэхүү тусламж нь хоёр орны Улаан загалмай нийгэмлэгийн хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байгаа аж. Салбарын мэргэжлтний өгүүлснээр дээрх хөтөлбөрт Монголын 100 хүртэлх хүүхэд хамрагдах боломжтой юм байна.