Сэлэнгэ аймагт иргэдийн эд хөрөнгийг хоёр шөнө дараалан галдан шатаасан хэрэг гарчээ. 1990-ээд оны дунд үед Хэнтий аймгийн Батширээт суманд Соёлын төв, Засаг даргынх гээд хэд хэдэн айл, барилга байшинг галдан шатааж байсан хэрэг гарсан.
Сэлэнгэд гарч буй хэрэг үүнтэй нэлээд төстэй бололтой гэж орон нутгийн эх сурвалж өгүүлсэн юм. Есдүгээр сарын 28-29-нд шил жих шөнө “Chaser” маркийн хоёр машин, хоёр гарааш, нэг айлын байшинг түймэрджээ. Шин жилгээгээр гэмт этгээдүүд хоёр машины дор шатахуун асгаж байгаад галдсан гэнэ. Энэ хэрэг гарсны дараа шөнө тус аймгийн цагдаагийн ажилтнууд отолт хийж хоносон ч гэмт этгээдийг барьж чадаагүй аж.
Харин гэмт этгээд тэдний отолт хийж байсан газрын ойролцоо аймгийн төвийн зүүн хэсэгт байдаг нэгэн айлын байшинг шатаажээ. Уг хэргийг өдгөө тус аймгийн цагдаа, тагнуулын байгууллагын ажилтнууд хамтран Ажлын хэсэг гарган шалгаж байна. Энэ хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийнхнөөс лавлахад “Ма найд энэ тухай мэдээлэл ирээгүй” гэв. Аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Б.Батсайханаас хэргийн талаар тодруулахыг хүссэн боловч мэдээлэл өгөхөөс татгалзав.
Тус аймагт амьдардаг нэгэн иргэн “Энэ хэрэгт холбогдуулж 20 орчим насны залууг эрэн сурвалжилж байгаа. Магадгүй галдан шатаадаг кино үзсэн ч юм уу, эсвэл сэтгэцийн өвчтэй нэгэн байж болзошгүй гэж цагдаагийнхан таамаглаж байгаа” гэсэн юм. Хэнтий аймгийн Батширээт суманд 1995 оноос эхлэн айл, албан байгууллага галдан шатаадаг хэрэг гарч байсан бөгөөд хамгийн сүүлд 1998 онд уг үйлдэл давтагдсан юм.
Тухайн үед тус аймгийн цагдаагийнхан хэргийн газарт үзлэг дуусаад буцахаар Бархын гол гараад явж байхад дараагийнх нь айлыг шатааж байсан гэдэг. Энэ хэрэг өнөө хүртэл шийдвэрлэгдээгүй бөгөөд тухайн үед цагдаа гийнхан хэд хэдэн залууг саатуулж, илрүүллээ хэмээн шагнуулж байсан гэдэг. Гэвч шүүхийн шатанд сэжигтэн залуус гэм буруугүй болох нь нотлогдсон. Хамгийн сүүлд энэ хэрэгт холбогдуулж Бат ширээт суманд нэлээд алдартай Б.Цэвээндорж нарын хүмүүсийг саатуулан шалгасан. Тэдэнд холбогдох хэрэг өдгөө шүүхээр шийдвэрлүүлэхээр болоод байгаа юм билээ.
Г.РАВЖАА