УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдааны шийдвэр гарч, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярвааг албан тушаалаас нь огцруулахаар болжээ.
Тодруулбал, өчигдөр болсон МАН-ын УЗ-ын хурлаар Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх бүлгийн дарга Д.Хаянхярвааг суудлаас нь буулгах санал тавьсан. Харин өнөөдөр болж буй МАН-ын бүлгийн хуралдааны үеэр 20 гаруй гишүүд асуулт асууж, санал хэлсэн байна. Улмаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн санал 29:29-өөр тэнцэж, дахин санал хураалт явуулсан байна. Ингээд хуралд нэмж ирсэн нийт гишүүдийн 32 нь дэмжиж, 28 нь эсрэг санал өгснөөр Д.Хаянхярвааг МАН-ын бүлгийн даргын албан тушаалаас чөлөөллөө.
Мөн ХХААХҮ-ийн сайдаар УИХ-ын гишүүн Ч.Улааныг нэр дэвшүүлж, 100 хувь дэмжсэн байна.