Дорноговь аймгийн Эрдэнэ сум дахь хилийн цэргийн 0129 ангийн дөрвөн цэрэг харуулын дарга, заставын орлогч зэрэг гурван хүний амь насыг хохироон зургаан цэргийг барьцаалсан ноцтой хэрэг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 22-23-нд шилжих шөнө гарсан.
Тэдэнд холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн шүүх хянан хэлэлцээд байлдагч Э.Оюунболд, Г.Лхагважав, М.Тулга, Р.Энхжаргал нарт бусдын амь насыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар санаатай хороосон, шунахайн сэдэлтээр, дээрмийн гэмт хэрэг үйлдсэн, бусдыг барьцаалсан гэсэн үндэслэлээр ялласан юм.
Шүүгчид Э.Оюунболд, Г.Лхагважав, М.Тулга нарт ялын дээд хэмжээ, Р.Энхжаргалд 25 жил хорих ял оноосон. Тэд ял хүндэдсэн хэмээн Нийслэлийн шүүхэд давж заалдсан бөгөөд өнөөдөр уг хэргийг тус шүүхийн шүүгч нар хэлэлцэнэ.
Энэ хэргийг өнгөрсөн гуравдугаар сарын 4-нд Сүхбаатар дүүргийн шүүхэд хэлэлцээд ялын дээд хэмжээ оноосныг Нийслэлийн шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан ю