Замын-Үүдийн гаалиар нэг удаагийн тариур 16500 ширхгийг оруулж ирэхийг завдсан хэрэг уржигдар гарав. Тус боомтын авто тээврийн хяналтын талбайд Эрээнээс орж ирсэн 49-69 ДГА улсын дугаартай, УАЗ 469 маркийн машины ард энэхүү эмнэлгийн хэрэгслийг нуусан байжээ. Уг тариур ямар ч шинжилгээний бичиггүй, зөвш өөрөлгүй байсан тул улсын хилээр хууль бус бараа нэвтрүүлэхийг завдсан монгол иргэнийг Замын-Үүдийн цагдаагийн хэлтэст шилжүүлсэн байна.
Б.ЭРХЭМ