Дорноговь аймгийн Хатанбулаг сум дахь Сулинхээрийн хилийн отрядын дарга асан хурандаа Б.Батболдод холбогдох хэргийг Улсын Дээд шүүхээс харьяалал тогтоож Хан-Уул дүүргийн шүүхээр хэлэлцүүлэхээр болжээ. Уг хэргийг өнгөрсөн наймдугаар сард Дорноговь аймгийн Сум дундын нэгдүгээр шүүхэд хэлэлцэх байсан боловч талийгаач Д.Булганы ар гэрийнхэн шүүгч нараас татгалзсан аж.
Улмаар өмгөөл- өгчөөрөө дамжуулж Улсын дээд шүүхэд хандсан юм. Шүүгдэгч, хурандаа Б.Батболд 2009 онд дээрх отрядын даргаар ажиллаж байхдаа удирдлагадаа ажиллаж байсан Д.Булганыг зодож, хүнд гэмтээсний улмаас амийг нь хохироосон хэрэгт холбогдоод байгаа. Улмаар 2009 оны долдугаар сарын 11-нд түүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн.
Б.Батболд энэ хэрэгт буруугүй, шүүх эмнэлгийн хоёр ч удаагийн шинжилгээ гэдэсний сүрьеэ өвчнөөр нас барсан гэж дүгнэсэн хэмээн тайлбарладаг. Харин гурав дахь удаагаа шинжээч томилж дүгнэлт гаргуулахад хохирогчийг зодуулснаас амь насаа алдсан гэжээ. Тиймээс хурандаа Б.Батболдыг хүний амийг санамсаргүйгээр хөнөөсөн хэмээн прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.
Г.РАВЖАА