Хан-Уул дүүргийн шүүхэд өчигдөр БНСУ-ын иргэн Чой овогтод холбогдох хэргийг шүүхээр хэлэлцлээ. Тэрбээр өнгөрсөн долдугаар сард Буянт-Ухаа дахь “Чингис хаан” шалган нэвтрүүлэх боомтоор гар тээшиндээ 350 грамм алт нууж гаргах гэж байгаад баригджээ. Түүний авч явсан алт Монголбанкнаас тогтоосон ханшаар 14.3 сая төгрөгөөр үнэлэгдэж байгаа аж.
Хан-Уул дүүргийн шүүх түүнд холбогдох хэргийг хэлэлцээд алтыг улсын орлогод авах шийдвэр гаргасан байна. Харин солонгос эрийг албадан гаргахаар болжээ.