Нийслэлийн Хан-Уул дүү рэгт сүүлийн үед ноцтой хэрэг шил шилээ даран гарах болов. Туул голын бургасанд бүгж дээрэм хийдэг байсан залууг өнгөрсөн долоо хоногт баривчилсан. Энэ хэргийн дуулиан намжаагүй байхад тус дүүргийн XII хороо, Биокомбинатын дэргэдэх хороололд хүний амь бүрэлгэсэн ноцтой хэрэг гарчээ. Бидэнд олдсон мэдээллээр тус хорооны иргэн, 45 настай Г гэртээ нас барсан байсныг хүмүүс олж цагдаад мэдэгдсэн аж. Цагдаагийнхан үзлэг хийхэд тэрбээр гаднын нөлөөтэй нас барсан байжээ.
Энэ талаар тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн ажилтнаас лавлахад “Манай дүүргийн XII хорооны нутаг, Биокомбинатад иргэн Г бусдын гарт амиа алдсан байж болзошгүй шинжтэй нас барсан хэргийг шалгаж байна. Одоогоор энэ хэрэгт холбогдогчийг эрэн сурвалжилж эхэлсэн. Шүүх эмнэлгийн шинжилгээгээр та лий гаач хүзүүндээ мэсний шархтай байсан” гэв.
Өөр нэг ажилтан нь “Гэмт этгээд талийгаачийг хэрцгийгээр хөнөөсөн байсан. Түүний уулзаж учирдаг, нөхөрлөдөг байсан хүмүүсийг шалгаж байгаа. Сэжиг бүхий нэг хүн байгаа. Гэхдээ түүнийг олж саатуулаагүй учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.
Г.Арвижих