Өмнөд Солонгосын Данкүүк их сургуулийн харьяа Монгол судлалын хүрээлэн, Солонгосын уламжлалт соёлын хүрээлэн, Зүүн Азийн уламжлалт соёлын хүрээлэн хамтран энэ сарын 27-ноос судлаачдад сургалт зохион байгуулж байна. Монгол Улсын залуу судлаачдын ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор таван өдрийн турш үргэлжлэх уг сургалтад МУИС, СУИС, МҮИС зэрэг сургуулийн солонгос хэлний 10 багш, судлаач оролцож байгаа бөгөөд энэхүү семинар солонгос үндэсний хөгжим, соёл, түүх, утга зохиол зэрэг сэдвээр явагдаж буй. Судлаачид мөн Тусгаар тогтнолын дурсгалын төв, Чонжү уламжлалт Хануг тосгон, хоёр Солонгосын хилийн зурвас зэрэгт очин, түүх, соёлтой нь танилцах гэнэ.