Монголд сүүлийн жилүүдэд зарим төрлийн гэмт хэрэг бага багаар буурч байгаа боловч урьд өмнө гарч байгаагүй, олныг сэрдхийлгэсэн ноцтой хэргүүд гарах болсон. Өнгөрсөн оны гуравдугаар сард Чингэлтэй дүүргийн III хорооны нутагт нэгэн эмэгтэйг ажлынх нь байранд маш хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарсан юм.
“ЗАХИАЛГА ЧИНЬ БОЛООГҮЙ БАЙНА, ЦАГИЙН ДАРАА ИР”
Өглөө хэд хэдэн хүний захиалга авч, бэлэн болгон, овоо хэдэн төгрөгийн орлоготой болсон О захиалагч нар руугаа утасдаж “Бэлэн болсон зүйлээ ирж авна уу” гэж ярьчихаад ажлын байрандаа хүлээн сууж
байв. Тэрбээр хоёр хүүхэдтэйгээ том охиныдоо хамт амьдардаг. Нөхөртэйгээ 27 жил хамтдаа амьдарсан боловч архи ууж, агсам согтуу тавьдагаас болж тусдаа амьдраад жил гаруйн нүүрийг үзэж байжээ. Ахуй амьдралаа залгуулахын тулд хэвлэлийн жижиг цех ажиллуулдаг болсон нэгэн. Захиалагч нараа хүлээх зуураа үр хүүхдийнхээ ирээдүй, нөхөртэйгээ учраа олж элэг бүтэн амьдрах талаар бодож суутал гаднаас хар савхин дээл, костюм өмсөж, кепкен малгай духдуулсан халамцуу эр орж ирсэн нь эртний танил Ц байв.
Тэрбээр хөх хүрэм өмссөн 30 гаруй насны нэгэн залуугийн хамт орж ирэв. Ц хэвлэх цехийн эзэн эмэгтэйгээс архи авч өгөхийг, архины мөнгө өгөхийг шаарджээ. О мөнгө байхгүй, орлого орж ирээгүй учраа хэлтэл тэрбээр гараад явж.
Харин түүнтэй хамт орж ирсэн Б.Борбанди согтсон дүр эсгээд үлджээ. Гэвч түүнийг гарангуут хаалгыг нь дотроос нь түгжин тогшсон хүмүүст “Захиалга чинь арай болоогүй байна, цагийн дараа ир” хэмээн буцааж байв.
ХЭВЛЭХ ЦЕХИЙН ЭЗНИЙГ ХЭРЦГИЙГЭЭР ХӨНӨӨЛӨӨ
“Чингэлтэй дүүргийн III хорооны нутагт байрлах хууч - наар Хөнгөн хүнсний үйлдвэрийн 30 айлын хоёрдугаар орон сууцны шатны хонгилд хүн амины ноцтой хэрэг гарлаа” гэсэн дуудлага 2009 оны гуравдугаар сарын 23-ны 19.00 цагийн үед цагдаагийнханд иржээ.
Энэ хон гилд хэвлэлийн жижиг цех ажил луулдаг О гэдэг эмэгтэй бусдын гарт хэрцгийгээр амиа алдсаныг хажуу өрөөг нь түрээслэн үйл ажиллагаа явуулдаг хүмүүс олж цагдаагийн байгууллагад мэдэгдсэн нь энэ. Цагдаагийнхан хэргийн газарт үзлэг хийхэд цогцос хүн харахын аргагүй нүд халтирам байсан аж.
Хавтаст хэрэгт дурдсанаар гэмт этгээд талийгаачийг боомилж, араатан адил тасчин хаясан байжээ. Энэ нүд халтирам зургийг бичихээс ч үг эвлэхгүй нь. Хэрцгий балмад энэ үйлдлээс илүү олон зүйл хавтаст хэрэгт бий.
Ажил тарах үе Улаанбаатарын замын түгжрэлийн оргил үе байдаг. Энэ түгжрэл дунд явсаар иргэн Б талийгаач эмэгтэйн ажлын байранд ирэхэд хаалга нь түгжээтэй байв. Хаалгыг нь тогшиход нэгэн эрэгтэй “Арай гараагүй байна.
Цагийн дараа ирж ав” хэмээгээд үүдийг нь ч нээж өгсөнгүй цаашаа оржээ. Б түүний хэлснээр 18.00 цаг өнгөрч байхад найзынхаа хамт хүрч иртэл хэрэг явдал болоод өнгөрсөн, үүд нь нээлттэй байжээ.
Тэрбээр уг хонгилд үйл ажиллагаа явуулдаг П-тай тааралдан харснаа хэлээд цагдаад дуудлага өгчээ. Захиалагч М бараагаа 30 минутын дараа ирж ав гэж утасдсанаас хойш замын түгжрэлд орж нэлээд саатсаны эцэст О-гийн цех байрладаг байрны гадаа ирэв. 30 минут нь өнгөрсөн тул тэрбээр захиалсан
зүйлээ авахаар дотогш ортол хаалга нь цоожтой, хаалгыг нь тогшиход ямар ч чимээ гарахгүй болохоор утас руу нь залгахад холбогдох боломжгүй байжээ.
“ДНК-ИЙН ШИНЖИЛГЭЭ ДАХИН ХИЙЛГЭЖ ӨГӨӨЧ”
Өвөрхангай аймгийн Хархорин суманд 1977 онд төрсөн Б.Борбанди наймдугаар анги төгссөнийхөө дараа Улаанбаатарт ирж, “Хархорин” зах, “Их цэнгэг” автомашин угаалгын газарт ажиллаж байгаад 2001 онд хулгайн хэргээр ял шийтгүүлжээ. Улмаар 2005 онд хүчингийн гэмт хэрэг үйлдэж, найман жилийн хорих ялаар шийтгүүлж, 2008 онд тэнсэн суллагдсан нэгэн.
Тэрбээр дур хүслээ барьж дийлдэггүй нэгэн байсан бололтой. Суллагдсан өдрөө найзынхаа охиныг оролдож байгаад эхнэрт нь баригдан загнуулж байсан талаар нэгэн гэрч өгүүлсэн байна. Тэрбээр мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэмт хэрэг үйлдсэнээ хүлээгээ гүй байна. Харин гэрчүүд болон ДНК-ийн шинжилгээгээр хүний амь бүрэлгэснийг тогтоожээ. Тэр бээр “2009 оны гуравдугаар сарын 23-ны өглөө Ц над руу утсаар ярьж “Уулзах хэрэг байна. “Ард” кинотеатрын буудал дээр хүрээд ир” гэхээр очтол хоёр залуутай хамт архи уугаад сууж байсан. Бид хамт архи уугаад Бөмбөгөр рүү явж байтал ард хүмүүс маргалдаад байхаар нь эргэж хартал Ц нэг залуутай маргалдаж байсан.
Ингээд бид замдаа хэрэг гарсан подвал руу орж, талийгаачтай архины мөнгөнөөс болж хэрэлдээд байхаар нь би тэр хүүхнийг түлхчихээд гараад явсан. Би Ц-гийн гар утсыг барьцаалж архины мөнгө олж Гандангийн дэлгүүрээс архи авч уугаад Долоон буудлын микроавтобусанд сууж явсан. Цаашаа Бэлх рүү алхаж хариад унтсан.
Хэрэг гарах үед би тэнд байгаагүй, ДНК-ийн шинжилгээг дахин хийж өгөөч” гэжээ. Харин түүнийг гэмт хэрэг үйлд сэнийг шүүх эмнэлгийн удаа дараагийн шинжилгээ нотол жээ. Хавтаст хэрэгт “Үт рээнээс эр бэлгийн эс илэрсэн. Үрийн шингэнийг сэжигтэн Ц болон Б.Борбанди нарынх тай
харьцуулан шинж лэ хэд генотип бүтцээрээ Б.Борбандийнхтай тохирч байна. Энэ нь 3.6 сая хүнээс нэгд тохирох магадлалтай” гэж шүүх эмнэлгийн шинжээч нар дүгнэжээ. Түүнээс гадна Б.Борбандийн аав гэрчээр мэдүүлэг өгөхдөө “Гуравдугаар сарын 23-ны 11.00- 12.00 цагийн үед намайг усанд явсан хойгуур миний өмсдөг улаан дотортой хөх куртикийг өмсөөд гараад явсан байсан.
Намайг унтсаны дараа шөнө л орж ирсэн байх. Өглөө сэрэхэд зүүн талын орон дээр унтаж байсан” гэжээ. Гэрч П “Талийгаач О-гийн үйл ажиллагаа явуулдаг өрөөний хаалганы нүхээр шагайхад хөх куртиктэй хүн талийгаачийн өрөөнөөс гараад хаалга руу ойртож ирэхэд нь харсан. Урьд нь энэ хүнийг харж байгаагүй” гэжээ.
Чингэлтэй дүүргийн шүүх өнгөрсөн тавдугаар сарын 26-нд уг хэргийн сэжигтэн Ц болон Б.Борбанди нарт холбогдох хэргийг хэлэлцээд хохирогчийг хүчирхийлж, улмаар энэ гэмт хэргээ нуун далдлах зорилгоор түүнийг хэрцгийгээр хөнөөсөн.
Уг хэрэгт Ц холбогдолгүй нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон гэж үзээд Б.Борбандид ялын дээд хэмжээ оноосон юм. Давж заалдах болон Хяналтын шатны шүүхээс уг ялыг хэвээр үлдээж, Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаас ч түүнд ногдуулсан цаазаар авах ялыг хэвээр үлдээсэн юм.
Г.Равжаа