Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл дэх “Булгийн ам” гэдэг газарт газар шороогоо хамгаалсан иргэд Хятадын хөрөнгө оруулалттай “Пураам” компани руу буудсан тухай бид мэдээлж байсан. Одоо хэргийн мөрдөн байцаалт ямар шатандаа яваа болон тус компанийн үйл ажиллагаа үргэлжилж байгаа эсэхийг албаны эх сурвалжаас тодрууллаа.
Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Ж.Санжжав
-“Пураам” компанийн үйл ажиллагааг зогсоо гэсэн албан бичиг ирээгүй. Хууль дүрмийн дагуу эрхээ авсан газар юм билээ. Тэгэхээр ажил нь үргэлжилж байгаа байх. Би энэ компанийн талаар сайн мэдэхгүй байна. Харин тухайн үед үйлдсэн хэргийг цагдаагийнхан шалгаж байгаа гэв. Цагдаагийн байгууллага чаддагаараа монголчуудаа барьж цагдан, эрүүгийн хэрэг үүсгэлээ гэсэн яриа энэ хэргийн дараа гарах болсон. Энэ талаар цагдаагийн албаны эх сурвалж “Бид эх орныхоо газар шорооны төлөө тэмцэж байгаа иргэдийг буруутгаагүй.
Гагц хүү тэдний тэмцэж байгаа арга хэлбэр, үйлдэл нь хууль зөрчс өн учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйл (Бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах, гэмтээх)- ийн 153.2 дахь хэсэгт зааснаар Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь цагдаагийн хэлтэс эрүүгийн хэрэг үүсгэж, шалгах ёстой” гэв. Энэ хэрэгт сэжигтнээр “Онги гол” төрийн бус байгууллагын гишүүн Ц.Мөнхбаяр, Д.Төмөрбаатар, О.Самбуу- Ёндон, Г.Баяраа нарыг татсан бөгөөд мөрдөн байцаалтын явцад дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх үүднээс хувийн батлан даалтад байлгаж мөрдөн шалгах ажлыг үргэлжлүүлж байгаа аж.
Тэд буудаж, эсэргүүцэл илэрхийлэх болсон шалтгаанаа “Өнгөрсөн оны долдугаар сарын 16-ны өдөр батлагдсан “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийн заалтын хэрэгжилт хангалтгүй байгаа талаар Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт удаа дараа шаардлага хүргүүлсэн ч ямар ч хариу ирүүлээгүйгээс гадна арга хэмжээ авахгүй байсан учир Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт заасан “...Байгаль орчноо хамгаалах” иргэний үүргээ биелүүлэх зорилгоор энэ үйлдлийг хийсэн” гэж мэдүүлж байгаа аж.
Компанийн уурхайн тал байд байрлуулсан трактор, цахилгаан үүсгүүр, экска ваторын эд ангид 22 удаа буудсан сумны нүхний ул мөр илэрсэн ба ой дотроос 16 ширхэг сумны хонгио, 66 ширхэг сум, “РЮИЕХ” мар кийн бугуйн цаг, эмээл, цүнхтэй хувцас, гар утас, бууны гэрчилгээ зэрэг эд зүйлсийг хураагаад байгаа аж.
Цагдаагийн алба хаагчид “Хар модот” гэдэг газраас бүг сэн иргэдийг олсон бө- гөөд дуран тай винтов, “СКС” маркийн хоёр буу, Д.Төмөрбаатараас “Сайга” маркийн нэг буу, 10 ширхэг сумыг тус тус хураан авсан аж. Эрүүгийн хуулийн 153.2 зүйл анги нь 5-10 жилийн хорих ялтай аж.
Х.Сүрэн