Улаанбаатар-Сайншанд чиглэлийн (Цомог-Айраг өртөө хооронд)-т төмөр замын суурь бүтэц үерийн усанд автаад байсан улмаас тухайн чиглэлийн галт тэрэгний хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хаагаад байсан. Тэгвэл ОХУ-ын багтай хамтарсан 486 төмөр замч шаргуу ажилласны дүнд галт тэрэгний хөдөлгөөн өчигдөр орой буюу 2018.08.13-ны 22:18 минутад нээгдлээ.
Дорноговь аймгийн Онцгой байдлын газар, цагдаагийн байгууллага, Зэвсэгт хүчний 281, 336 дугаар анги, Сайншанд сумын Төмөр замын цэрэгжүүлсэн анги, Говьсүмбэр аймгийн Төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалттай гал унтраах анги, Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газар, Төмөр замын байгууллагын ажилтан зэрэг нийт 486 хүн, 106 автомашин, техник хэрэгсэлтэйгээр шөнө өдөргүй ажилласны дүнд эвдрэлийг засаж чадлаа.