Дэлхийд түгээмэл хэрэглэгдэж байгаа зарим андройд гар утаснууд хакеруудын хоол болоход амархан байгаа талаар технологийн мэргэжилтнүүд судалгааныхаа явцад илрүүлжээ. Хакерууд тэдгээр утасны сул талыг олж чадах аваас тухайн гар утасны root эрхтэй болох бүрэн боломжтой ажээ. Ийм тохиолдолд, хакердсан утаснаасаа мессеж илгээж, зураг авч, видео бичлэг хийж, мэдээлэл авч болох гэнэ. Дээрх сул талыг агуулж байгаа утаснууд нь Vivo, SKY, Plum, Orbic, Oppo, MXQ, Leagoo, Doogee, Coolpad зэрэг үнэ багатай гар утаснууд юм. Мөн өндөр үнэтэй LG G6, Sony Xperia L1, Nokia 6, ASUS ZenFone 3 Max зэрэг загваруудаас ч учир дутагдал олдсон байна.