Туул голын эргээр иргэд амарч салхинд гарахтай зэрэгцээд орон гэргүй хүмүүс хоноглон, хир бур тгаа угааж зун, намрыг өнг өрөөдөг болсон нь хүмүүсийг дай жуулдаг. Гэтэл сүүлийн үед нүүрээ даавуугаар боож, хутга барьсан хүн, иргэдийг дээ рэмдсэн хэрэг удаа дараа гарах болсон. Өнгөрөгч ням гаригт гэмт хэрэгтний та лаар мэ дээлэл ирснээс хойш Хан-Уул дүүргийн цагдаагийнхан эрэн сурвалжилсан боловч ахиц гараагүй учир Эрүү- гийн цаг даагийн газрын Онц хүнд гэмт хэрэг тэй тэмцэх хэлтсийн Дээрмийн тасгийнхан ур чадвар гарган ажиллаж, гэмт хэрэгтнийг уржигдар барьж саатуулжээ. Хэргийг Хан-Уул дүүр гийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч М.Хурцсайхан шалгаж байна. Түүнээс цөөн асуултад хариулт авлаа.
-Гэмт хэрэгтэн хэдэн удаа иргэдийг дээрэмдсэн юм бол. Тогооч мэргэжилтэй, ажил хийдэг хүн гэсэн. Яагаад гэмт хэрэг үйлдэх болсон юм бол. Сэтгэц нь эрүүл үү?
-Одоогийн байдлаар найман удаагийн үйлдэл нь тог тоогдсон. Лхагва гаригийн шөнө саатуулж, мөрдөн байцаах ажил дөнг өж эхэлж байна. Тиймээс ямар учир шалтгааны улмаас гэмт хэрэг үйлдсэн болон, сэтгэц нь эрүүл эсэхийг хэлж мэдэхгүй.
-Шөнийн цагаар гэмт хэрэг үйлддэг байсан юм болов уу. Хэзээнээс эхэлж гэмт хэрэг үйлдсэн юм бол. Энэ хугацаанд хэдэн хүнд, ямар хэмжээний хохирол учруулсан бэ?
-Нүүрээ даавуугаар боож, өдрийн цагаар Туул голын орчим ганцаараа явж буй иргэдэд хутга тулган айлган сүрдүүлж мөнгө болон бусад эд зүйлийг нь дээрэмддэг байсан. Одоо хохирогчид гүйцэд тогтоогдоогүй учир хохирлын хэмжээ бусад зүйлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл алга. Туул голын орчимд явж байгаад мөнгө, эд зүйлээ дээрэмдүүлсэн хүн байвал Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст ирж уулзахыг сануулъя гэв.
Дээрэмдүүлсэн гэх 50 орчим насны эмэгтэйтэй ХанУул дүүргийн цагдаагийн хэлтэст таарсан юм. Тэрбээр “Эгч нь өнгөрсөн долоо хоногт Туул голын орчим алхаж явтал бургаснаас гэнэт нүүрээ хар даавуугаар боосон залуу гараад ирсэн.
“Мөнгө өг” гээд хутга тулгасан. Халаасанд байсан хэдэн төгрөгөө өгөөд л бушуухан салсан. Намайг зодож танхайраагүй, өөр зүйл нэхэж шаардаагүй. Бургас руу гүйгээд явчихсан” гэв. Баттай эх сурвалжаас авсан мэдээллээр гэмт хэргийг 23 настай Б.Эрдэнэтулга үйлдсэн аж.
Тэрбээр томоохон ресторанд ахлах тогооч ажилтай. “Хялбар аргаар мөнгө олох гэж ийм гэмт хэрэг үйлдсэн” гэж тэрбээр цагдаагийнханд хэлжээ. Б.Эрдэнэтулга өмнө нь дээрмийн гэмт хэрэг үйлдэн, ял эдлээд 2008 онд суллагдсан юм байна. Гэмт хэрэгтнийг Ганцхудагт саатуулан хохирогчдыг эрэн хайж эхэлжээ.
Х.Оюунсүрэн