Говь-Алтай аймаг дахь “Хадгаламж” банкны 114 дүгээр салбарын Бигэр сумын 15 дугаар тооцооны төвийн сейф энэ сарын 21-22-нд шилжих шөнө алдагджээ. Аймгийн цагдаагийнхан хэргийн газар ажиллаж байгаа бөгөөд банкны ажилчдаас байцаалт авч эхэлсэн аж.
Эх сурвалжийн мэдээлснээр “Сейфинд их хэмжээний мөнгө байгаагүй, энэ талаар цагдаагийнхан мэдээлэл өгөхийг хоиглосон” гэв. Харин 15 дугаар тооцооны төвийн захирал
н.Мөнхбаяраас тодруулахад “Алдагдсан нь үнэн, энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй” гээд утсаа тасаллаа.
Д.ЭРДЭНЭЦЭЦЭГ